Б.Баярсайхан УИХ-д нэр дэвшиж, Ц.Цэнгэл консул болохоор ажлаа өгсөн үү

Б.Баярсайхан УИХ-д нэр дэвшиж, Ц.Цэнгэл консул болохоор ажлаа өгсөн үү

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, Хил хамгаалах ерөнхий газрын дарга Ц.Сэргэлэн генерал нарыг ажлаас нь чөлөөлсөн. 

Тэд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсний дагуу ийнхүү шийдвэрлэжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар эдгээр хүмүүс 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихийн тул хуульд заасны дагуу сонгуулийн жилээс өмнө ажлаа хүлээлгэн өгч буй нь энэ аж.

Тодруулбал, Улс төрийн хүрээнийхний таамаглаж буйгаар Б.Баярсайхан нь 2020 оны сонгуульд Баянзүрх дүүрэгт нэр дэвшихээр бэлдэж байгаа аж.  Харин Ц.Сэргэлэн генералын хувьд Дорнод аймагт нэр дэвших сонирхолтой байгаа аж. Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэлийн хувьд сонгуульд нэр дэвшинэ эсвэл гадны оронд элчин сайдаар суухаар бэлтгэж байгаа гэх мэдээлэл байгаа юм.