З.Энхболд: Ерөнхийлөгч Сонгуулийн хуульд хориг тавихгүй

З.Энхболд: Ерөнхийлөгч Сонгуулийн хуульд хориг тавихгүй

Улсын Их Хурлын сонгуулийн хуулийг өнгөрөгч баасан гарагт баталсан. Уг хуулиар авлига, албан тушаалын гэмт хэрэгт ял шийтгүүлсэн хүний нэр дэвших эрхгүй болсон. Энэхүү заалтыг МАХН-ын зүгээс эсэргүүцэн, Сонгуулийн хуульд хориг тавихыг хүсч Ерөнхийлөгчид хандаж буйгаа илэрхийлсэн юм.

Сонгуулийн хуульд хориг тавих эсэхийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдоос тодруулахад "Сонгогчдын нэрсийн жагсаалтыг сонгуульд оролцож буй нам, эвслүүдэд өгөх нь зүйтэй гэдэг саналыг Сонгуулийн хуулийн хэлэлцүүлгийн үеэр Ерөнхийлөгчийн зүгээс оруулсан. Уг санал дэмжигдэн хуулийн төсөлд тусгагдсан. Нэгэнт саналаа оруулсан учраас Ерөнхийлөгч Сонгуулийн хуульд хориг тавихгүй" гэлээ.