Есөн настай төрсөн охиноо хүчиндсэн этгээдийг цагдан хорьжээ

Есөн настай төрсөн охиноо хүчиндсэн этгээдийг цагдан хорьжээ

Есөн настай төрсөн охиноо хүчиндсэн хэрэг үйлдсэн этгээдийг цагдан хорьж шалгаж байна. Аавдаа ёс бусаах хүчиндүүлсэн охин бэлгийн замын халдварт өвчинтэй болсон байсан нь шалгалтаар тогтоогджээ.

Бага насны хүүхдийг биеэ хамгаалах чадваргүйг нь мэдсээр байж хүчиндэх гэх Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан заалтын дагуу Сонгинохайрхан дүүргийн иргэн 41 настай Г-г шалгаж байна. Тодруулбал, сэжигтэн өнгөрсөн дөрөвдүгээр сард охиноо хүчиндсэн гэх бөгөөд охиноо айлгаж, дарамталснаас охин хэнд ч хэлээгүй өдийг хүрчээ. Харин охины ээж охиноо үзлэгт оруулахдаа мэдэж, цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаснаар ийнхүү Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж эхэлжээ.