Цонхоор унах гэж байсан дөрвөн настай хүүхдийг аварч асран хамгаалагчид нь хүлээлгэн өгчээ

Цонхоор унах гэж байсан дөрвөн настай хүүхдийг аварч асран хамгаалагчид нь хүлээлгэн өгчээ

Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол баг 18 дугаар байр таван давхар орон сууцны барилгын тавдугаар давхрын цонхоор бага насны хүүхэд унах гээд байна гэсэн дуудлага 12 сарбн 26-ны өдрийн 16:14 цагт хүлээн Онцгой байдлын албанд иржээ.

Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын зургаан алба хаагч, нэг автомашинтай нэг км зам туулж 16:16 цагт очиход тус байрын 35 тоотод оршин суугч иргэн эмэгтэй дөрвөн настай Д нь унах гэж байсныг эсэн мэнд буулгаж тус аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.

Иймд бага насны хүүхдийг хараа хяналтгүй гэрт нь цоожилж үлдээхгүй байх, хүүхэддээ тавих анхаарал халамжаа цаг ямагт дээшлүүлж байхыг анхааруулж байна.




Өнөөдөр хонь өдөр

1 цагийн өмнө