ВИДЕО: Шинэ жилээр заавал сонсох ёстой ДУУ

ВИДЕО: Шинэ жилээр заавал сонсох ёстой ДУУ

Шинэ жилийн баярын шилдэг 100 дууны жагсаалтыг Мэрайя Кэригийн “All I want for Christmas is you” энэ онд анх удаа тэргүүлжээ. Тус уран бүтээл 25 жилийн дараа ийнхүү уг жагсаалтыг тэргүүлсэн байна. Учир нь Мэрайя Кэригийн цомогт анх 1994 онд багтаж байсан энэхүү уран бүтээл өнөөдөр шинэ жилийн баярын сүлд дуу болоод байна.

Мэрайя Кэри “All I want for Christmas is you” уран бүтээлээ өөрөө зохиосон бөгөөд өнөөдөр тус дуу эзэндээ 60 гаруй сая ам.долларын орлого оруулаад байгаа ажээ.

“All I want for Christmas is you” албан ёсны гурван клиптэй бөгөөд эхний клипэд Мэрайя Кэригийн гэр бүлийн шинэ жилийн уур амьсгалыг харуулдаг байна. Энэхүү дууг олон орон уран бүтээлчид дуулсан байдаг ба манай уран бүтээлчдийн хувь дуучин Ч.Цэлмүүг дуулсан билээ. Холбоотой мэдээллийн ЭНД ДАРЖ үзнэ үү.




Өнөөдөр бар өдөр

10 цагийн өмнө