Харанга хамтлагт “Төрийн соёрхол” хүртээх үү

Харанга хамтлагт “Төрийн соёрхол” хүртээх үү

Маргааш буюу энэ сарын 29-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар зарим хүмүүст “Төрийн соёрхол”, “Монгол Улсын гавьяат” зэрэг төрийн дээд цол тэмдэг гардуулах ёслол болно. 

Харин энэ удаа “Төрийн соёрхол”-ыг “Харанга” хамтлагт олгоно гэсэн албан бус мэдээлэл байна. 

Энэ жил Харанга хамтлагийн хөгжимчин Н.Пүрэвдаш, Я.Одсүрэн нар Монгол Улсын Гавьяат цол хүртээснээр тус хамтлагийнхан бүгд “Гавьяат” цолтон болсон юм. Мөн тус хамтлаг энэ оны аравдугаар сард 30 жилийн ойдоо зориулж “Зам гарая” тоглолтоо зохион байгуулсан билээ.  Мөн маргааш болох төрийн одон медаль гардуулах арга хэмжээний үеэр “Баян Монгол чуулга”-ын уран бүтээлч шагнал хүртэнэ гэсэн мэдээлэл байна. Учир энэ онд тус чуулгын 50 жилийн ой тохиож байгаа юм. 

"Төрийн соёрхол" хүртээх тухай журмыг ЭНД ДАРЖ үзнэ үү.