Сэлэнгэ аймагт сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг хоёр долоо хоногийн хугацаанд зогсоожээ

Сэлэнгэ аймагт сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг хоёр долоо хоногийн хугацаанд зогсоожээ

Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт улаан шугамаас давж, эмнэлгүүд ачааллаа дийлэхээ байжээ. Нийслэлийн хэмжээнд холбогдох газраас мянгаад ор нэмж хуваарилсан ч одоогоор хэвтэн эмчлүүлэх хүүхдүүдийн тоонд хараахан хүрэлцэхгүй байна. Энэ байдал орон нутагт ч мөн адил байгаа аж.

Тодруулбал, Сэлэнгэ аймагт томуу, томуу төст өвчин хурдацтай тархаж, амбулаторийн нийт үзлэгийн 15 хувиас хэтэрсэн тул хөл хорио тогтоожээ. Энэ тохиолдолд онц байдал зарлаж, хөл хорио тогтоодог юм байна. Энэ жишгээр мөн Дундговь аймгийн Сайнцагаан сумын Засаг дарга захирамж гарган сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг хоёр долоо хоногийн хугацаанд зогсоожээ.




ГҮМҮДА-Тэр ертөнц

13 минутын өмнө

Өнөөдөр үхэр өдөр

4 цагийн өмнө