“The Voice” шоу маргаашнаас гарна

“The Voice” шоу маргаашнаас гарна

Албан ёсны эрхтэйгээр Монгол телевизийн бүтээдэг “The Voice” шоу маргаашнаас /2019.12.31/ эхлэн гарч эхлэх нь. Хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй уг шоуны шүүгч болон хөтлөгчид энэ жил өөрчлөгдөөгүй хэвээр байна. Тодруулбал, шүүгчээр УГЗ С.Ононбат, МУГЖ Д.Отгонбаяр, Монгол Улсын Төрийн соёрхолт, Д.Болд, дуучин Д.Уламбаяр нар ажиллаж, шилдэг авьяастнуудыг шалгаруулах юм. Мөн хөтлөгчөөр Э.Ууганбаяр, Г.Анхбаяр нар ажиллаж байна.

Энэ удаагийн дугаарт илүү залуу үеийнхэн оролцож, өмнөх жилүүдийнхээс ч илүү авьяастнууд ирсэн гэдгийг өчигдөр /2019.12.29/ шүүгч С.Ононбат “Чимгээ шоу”-нд оролцох үеэрээ хэлсэн. Мөн тэд хэлэхдээ “Battle” буюу халз тулааны хэсэгт оролцогчид өөрийн багийн өрсөлдөгчидтэйгөө халз тулдаг байсан бол энэ жил бусад багийнхантайгаа өрсөлдөнө гэдгийг хэллээ.




ГҮМҮДА-Тэр ертөнц

44 минутын өмнө

Өнөөдөр үхэр өдөр

4 цагийн өмнө