СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өөрийн автомашин дотроо осгож нас барсан хэргийг шалгаж байна

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өөрийн автомашин дотроо осгож нас барсан хэргийг шалгаж байна

Увс аймагт энэ сарын 27-ны өдөр Тариалан сумын нутагт 29 настай эрэгтэй А нь машин дотроо осгосон байж болзошгүй байдалтай нас барсан байна.

Хэргийг Увс аймгийн цагдаагийн газар шалгаж байна цаг агаар огцом хүйтэрсэн тул иргэд онцын шаардлагагүй бол холын замд явахгүй байх, автомашиныхаа бүрэн бүтэн байдлыг хангах, шинэ жилийн үеэр аль болох архи согтууруулах ундаанаас татгалзах шаардлагатай байгааг цагдаагийн байгууллагаас онцгойлон анхааруулж байна.