The HU хамтлагийн продюсер Б.Дашдондог “Алтан арслан-2019” шагнал хүртжээ

The HU хамтлагийн продюсер Б.Дашдондог “Алтан арслан-2019” шагнал хүртжээ

Ховд аймгаас Улаанбаатар хотод суугаа иргэдийн шинэ жилийн баярын арга хэмжээ саяхан болжээ. Энэ үеэр тус аймгаас төрөн гарсан алдартнуудад “Алтан арслан-2019” шагналыг гардуулсан байна. Тус шагналыг The HU хамтлагийн продюсер, МУГЖ Б.Дашдондог хүртсэн байна.

Учир нь тэрээр Ховд аймагт төрсөн, тус аймгаас төрөн гарсан алдартай цуутай эрхмүүдийн нэг ажээ. Б.Дашдондог нь 1995 онд Сонор студийг үүсгэн байгуулж, 2003 онд Натурсаунд студийг үүсгэн байгуулсан байна.

Тэрээр 2018 онд "The Hu" хамтлаг үүсгэн байгуулж продюсерлосон байна. "The Hu" хамтлаг нь “Хүннү рок” шинэ урсгалаар тоглодог анхны рок хамтлаг юм. Тус хамтлагийг үүсгэн байгуулах санааг 2012 оноос эхлэн хэрэгжүүлж, хамтлагийн гишүүдийг бүрдүүлэх, уран бүтээлийн урсгал, чиглэлийг тодорхойлох, стиль имижийг бүрдүүлэх ажлыг хийж эхлэн 2018 онд албан ёсоор үүсгэн байгуулжээ.




Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө