ФОТО: Шинэ оны анхны НАР харах ёслол болов

ФОТО: Шинэ оны анхны НАР харах ёслол болов

Аргын тооллын шинэ он тохиосон эхний өдөр буюу жил бүрийн Нэгдүгээр сарын 01-ны өглөөний мандах нарыг харж, ерөөл бэлгэдэл дэвшүүлдэг уламжлал Монголчуудын дунд тогтоод удаж байна. Энэ жил буюу 2020 оны нэгдүгээр сарын 01 ны өглөө уламжлал ёсоор нийслэлчүүд Хийморийн овоо, Тасганы овоо зэрэг газруудад “Шинэ оны нар харах” ёслол боллоо. Мөн УБТЗ-ын “Аялал жуулчлалын төв"-өөс шинэ оны “Нар харах аялал"-ыг зохион байгууллаа.