ЗТХ-ийн яамны Х.Оргил-Эрдэнийн өмгөөлөгч шүүгчээс татгалзжээ

ЗТХ-ийн яамны Х.Оргил-Эрдэнийн өмгөөлөгч шүүгчээс татгалзжээ

Зам тээврийн хөгжлийн яамны Зам ашиглалтын газрын дарга Х.Оргил-Эрдэнэ нь Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг барьж буй БНХАУ-ын гүйцэтгэгч компанийн Хятад иргэдээс их хэмжээний авлига авч байгаад үйлдэл дээрээ баригдсан талаар бид мэдээлсэн.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүхэд Зам тээврийн яамны бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал АТГ-аас 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ирсэн ч түүний өмгөөлөгч шүүгчээс татгалзсан байна. Уг татгалзлыг үндэстэй эсэх асуудлыг тухайн шүүхийн ерөнхий шүүгч шийднэ. Одоогоор хариу гараагүй байна

 Улмаар шүүхээс Х.Оргил-Эрдэнийг суллах шийдвэр гаргаж, цагдан хорих шүүх хурлыг өнөөдөр /2019.01.02/ хүртэл хойшлуулсан юм байна. Мөн Х.Оргил-Эрдэнэтэй хамт БНХАУ-ын нэг иргэнийг саатуулсан боловч шүүхээс сулласан талаар эх сурвалж мэдээлэв.

Улаанбаатар-Дархан чиглэлийн хуучин замыг хуулж, шинэчлэх ажлын нийт төсөв 60 сая ам доллар аж. Үүний 58.5 сая долларыг Азийн Азийн Хөгжлийн Банкны хөнгөлөлттэй зээлээр, 1.5 сая ам.долларыг буцалтгүй тусламжаар тавьж байгаа юм. Энэхүү замын ажлын тендерийг Азийн хөгжлийн банкнаас зарлаж БНХАУ-ын Гуйжоу, Хайвэй, Чайна, Стэйт, Шинжиан зэрэг таван компанийг шалгаруулсан  юм. Уг таван компани нь дор бүрнээ 2-4 туслан гүйцэтгэгч Монгол болон Хятад компанитай хамтран ажилладаг. 




Өнөөдөр бар өдөр

9 цагийн өмнө