Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэж 420.000 төгрөг боллоо

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэж 420.000 төгрөг боллоо

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны 2018 оны тавдугаар тогтоолоор 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг сард 420 мянган төгрөг байхаар шинэчилсэн билээ.

Ингэснээр 2500 төгрөг буюу сард 420 мянга байхаар шинэчлэн тогтоосон бөгөөд энэ нь одоогийн мөрдөж буй хэмжээг 33,3-75 хувиар нэмэгдүүлсэн үзүүлэлт аж. Тус тогтоолын дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өчигдрөөс нэмэгдлээ.

Одоо нийгмийн даатгалын сарын доод шимтгэл 60,900 төгрөг болж байна.
Харин 2019 онд буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 320,000 төгрөг байх үед нийгмийн даатгалын сарын доод шимтгэл 43,200 төгрөг байсан юм.

2007 оноос хойш хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нийт 330,000 төгрөгөөр нэмэгджээ.