ВИДЕО: Хийлч Дээгийн “Өвөл” хэмээх уран бүтээл олны хүртээл болов

ВИДЕО: Хийлч Дээгийн “Өвөл” хэмээх уран бүтээл олны хүртээл болов

Авьяаслаг монголчууд шоу нэвтрүүлгийн шүүгч, Хийлч Дээгий буюу Ч.Дэлгэрцэцэг шинэ оны босгон дээр “Өвөл” хэмээх уран бүтээлээ үзэгч, сонсогчдодоо хүргэжээ. Тэрээр тус уран бүтээлийнхээ талаар хэвлэлд өгсөн тодруулгадаа ““Өвөл” хэмээх уран бүтээлийнхээ клипийг маш олон хүний бүрэлдэхүүнтэйгээр ОХУ-руу явж хийлгэсэн. Ер нь жилийн өмнө бүтээлийн маань зохиол нь бэлэн болчихсон байсан. Шинэ оны өмнөхөн баярын өдрүүдэд уран бүтээлээ гаргасанд баяртай байна” гэжээ.