“Тэтгэврийн зээл” олголтыг зогсоох чиглэлийг Монголбанкнаас арилжааны банкуудад өгчээ

“Тэтгэврийн зээл” олголтыг зогсоох чиглэлийг Монголбанкнаас арилжааны банкуудад өгчээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ард иргэдэд хандан “шинэ оны мэндчилгээ” дэвшүүлэх үеэрээ “Ахмад буурлуудаа өрийн дарамтаас салгах зорилгоор алдагдсан байсан Салхитын мөнгөний ордоо эдийн засгийн эргэлтэд оруулах замаар тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх тухай Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд санал нэгдэн шийдвэр гаргасныг он солигдох энэ мөчид ахмадууд та бүхэндээ дуулгаж байгаадаа баяртай байна” гэж мэдэгдсэн.

Тэгвэл өнөөдөр Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс тэтгэврийн зээлийг тэглэх тухай шийдвэр гаргасныг мэдэгдсэний дагуу 2020 оны Нэгдүгээр сарын 02-ны өдрийн тушаалаар энэ сарын 1-ний өдрөөс эхлэн “тэтгэврийн зээл нэмж олгох”-ыг зогсоох арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг бүх Арилжааны банкуудад мэдэгдсэн талаар дөнгөж сая эх сурвалж бидэнд мэдээллээ.

Энэ талаар Монголбанкнаас тодруулахад “Тэтгэврийн зээл олголтыг зогсоох чиглэлийг өнөөдөр Арилжааны банкуудад өгсөн нь үнэн” гэлээ. Учир нь тэтгэврийн зээлээс гарч болзошгүй эрсдлээс сэргийлж тус шийдвэрийг гаргасан байх талтай байна.