“Алтан сарнай” наадмын соёл урлагийн салбарын онцлох “moon dance” хамтлаг тодорчээ

“Алтан сарнай” наадмын соёл урлагийн салбарын онцлох “moon dance” хамтлаг тодорчээ

“Нийгмийн Ардчилал” Монголын Залуучуудын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Алтан сарнай” оны тэргүүн наадам 19 дахь жилдээ амжилттай болж өнгөрлөө. 2019 оны 12-р сарын 31-ний үдэш улс төр, нийгэм, бизнес, урлаг соёлын манлайлагчид нэгэн дор хуран цугларч оны шилдгүүдээ тодрууллаа.

Соёл урлагийн салбарын Оны онцлох хүн номинацид Латин формейшн бүжгийн Монгол Улсын таван удаагийн аварга, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний V, VI байрын шагналт “Moon Dance” бүжгийн хамтлаг шалгарч “Алтан сарнай” цомын эзнээр тодорсон байна.