Угаар мэдрэгчийг ирэх долоо хоногоос айл өрхүүдэд тараана

Угаар мэдрэгчийг ирэх долоо хоногоос айл өрхүүдэд тараана

Угаар мэдрэгчийг айл өрхүүдэд нийлүүлэх шийдвэрийг Засгийн газраас өнгөрсөн аравдугаар сард гаргасан. Энэ ажилд зургаан тэрбум төгрөг зарцуулахаар тооцсон. Иймд нийслэлээс гэр хорооллын 220 мянган айлыг угаар мэдрэгчээр хангахаар болоод буй. 

Иймд эхний ээлжид 50 мянган ширхэг угаар мэдрэгч ирсэн байна. Эдгээр угаар мэдрэгчийг гэр хорооллын айл өрхүүдэд ирэх долоо хоногоос суурилуулахаар бэлтгэл ажлаа ханган ажиллаж байгаа ажээ.