Өнөөдөр бич өдөр

Аргын тооллын 1 сарын 6, Сумъяа гараг. Билгийн тооллын 11, Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, шар бич өдөр. Өдрийн наран 8 цаг 41 минутад мандан, 17 цаг 14 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой  болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Бага хүйтэн  болох улирал 6 цаг 5 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно.