Шинэ оны анхны барилдаан энэ сарын 11, 12-нд болно

Шинэ оны анхны барилдаан энэ сарын 11, 12-нд болно

Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ноос 2020 оны анхны барилдааныг нэгдүгээр сарын 11 болон 12-нд зохион байгуулахаар товложээ.

Тухайлбал, Сумын цолтой болон залуу бөхчүүдийн ээлжит барилдааныг 2020 оны нэгдүгээр сарын 11-ний 12 цагаас зохион байгуулах бөгөөд бүртгэл тухайн өдрийн 10 цагаас Монгол бөхийн өргөөнд болно. Барилдах бөхийн тоо хязгааргүй юм байна. Харин маргааш нь буюу 2020 оны нэгдүгээр сарын 12-ны 13 цагаас Үндсэн хуулийн өдөрт зориулсан улс аймгийн алдар цолтой бөхчүүдийн уламжлалт барилдаан болно. Барилдах бөхчүүдийг нэгдүгээр сарын 10, 11-нд 10-17 цагийн хооронд цахимаар бүртгэх аж.