Булангийн орнуудад оршин сууж буй Монгол иргэдийн анхааралд

Булангийн орнуудад оршин сууж буй Монгол иргэдийн анхааралд

АНУ-ын агаарын хүчин 2019 оны  арванхоёрдугаар сарын 29-ний өдөр Катаиб Хезболла бүлэглэлийн үйл ажиллагаагаа явуулдаг Ирак, Сирийн хил дагуух  таван газарт дайралт хийж, тус бүлэглэлийн 25 дайчныг хөнөөсөн.

Улмаар  АНУ-ын цэргийн хүчний дронууд 2020 оны нэгдүгээр сарын 3-ны өдөр Ираны Үндэсний Гвардын элит Кудс хүчний дарга Генерал Кассим Сулеймани-г Багдад дахь нисэх онгоцны буудлын ойролцоо хөнөөсөн зэрэг үйл явдлууд нь АНУ болон Иран Улсын харилцааг хурцадмал байдалд хүргээд байна.

Дээрх үйл явдлууд нь Ойрхи Дорнодын бүс нутагт тогтворгүй байдал үүсгэж буй тул Булангийн орнуудад урт, богино хугацаагаар оршин сууж буй нийт монгол иргэдийг сонор сэрэмжтэй байж, олон нийт цугласан газар болон сүм, хийдээс холуур тойрч явах, ямар нэгэн гудамжны үймээн самуун болох тохиолдолд ойртохгүй байх, бичиг баримтаа биедээ байнга авч явах, Иран болон Ирак Улс руу зорчихгүй байх, эдгээр улсын хилтэй ойр газраар аялахгүй байхыг анхааруулж байна. Аливаа нэгэн асуудал үүссэн тохиолдолд нэн даруй Элчин сайдын яамтай холбогдохыг зөвлөж байна. Элчин сайдын яамны 24 цаг ажиллах утасны дугаар +96599064541, +96599105197, +96525646020