Дуурийн театрын нэгдүгээр сарын үзвэрийн хуваарь

Дуурийн театрын нэгдүгээр сарын үзвэрийн хуваарь

Дуурийн театрын хамт олон 2020 оны анхны тоглолтоо алдарт Пуччинийн шилдэг бүтээл “Богема” дууриар эхлүүлж байна. Тус дуурь нь 2020 оны нэгдүгээр сарын 11, 12-ны өдрүүдэд тоглогдох юм. 

Энэ удаа тус дуурийг Италийн алдарт “Ла Скала” театрын удирдаач Стефано Салватори манай улсад дөрөв дахь удаагаа ирж удирдан тоглуулах гэнэ. Тэрбээр Монгол Улсын гавьяат жүжигчин, Монгол Улсын соёлын элч Э.Амартүвшингийн урилгаар 2016 онд анхлан ирж, бие даасан тоглолтоор нь симфони найрал хөгжим удирдаж байжээ.

Дараа нь ДБЭТ-ын урилгаар А.Аданы “Жизель” балетыг шинэчлэн найруулсан байдлаар удирдан тоглуулж, үзэгчидтэй дахин уулзсан. Мөн 2018 онд УДБЭТ-ын гоцлол дуучин сопрано Б.Энхнарангийн уран бүтээлийн бие даасан “Сопрано” тоглолтын удирдан тоглуулж байсан. 

"Богема" дууриар шинэ жилээ эхлүүлж буй Дуурийн театрын нэгдүгээр сарын үзвэрийн хуваарыг хүргэе. 




Өнөөдөр бар өдөр

4 цагийн өмнө