Б.Чинбат, А.Сарнай нарт зориулсан хандивын тоглолт болно

Б.Чинбат, А.Сарнай нарт зориулсан хандивын тоглолт болно

2019 оны арван нэгдүгээр сарын 28 ны өдөр “Эмоушн” хамтлагийн продюсер, “Никитон” хамтлагийн даралтат хөгжимчин Б.Чинбат БНСУ-д элэг солиулах мэс засалд орж, түүний эхнэр А.Сарнай нь Б.Чинбатын донор болсон тухай мэдээлэл бий.

Тэд хагалгааны дараах эмчилгээгээ БНСУ-д хийлгэж байгаа бөгөөд санхүүгийн нөхцөл байдлаас шалтгаалсан эмчилгээний нөхцөл байдал бэрхшээл гарч байгаа тул монголын урлагийн салбарын олон уран бүтээлчид нэгдэн, түүнд туслах хандивын аян өрнүүлэх санаачилга гаргаад байгаа юм.

Мөн тун удахгүй рок, поп хамтлаг дуучдын нэгдсэн хандивын тоглолт болох бололтой. Учир нь “Никитон” хамтлагийн гишүүн Өөжгий буюу н.Өлзий-Орших өөрийн твиттер хуудастаа “Өнөөдөр хамт олныхоо нэг хэсэгтэй уулзаж удахгүй болох нэгэн том тоглолтын талаар ярилцлаа” гэжээ. Харин тус тоглолт хэзээ болох нь одоогоор тодорхойгүй байна.