Угаарын хий мэдрэгчийг эхний ээлжид олон хүүхэдтэй айлд олгож байна

Угаарын хий мэдрэгчийг эхний ээлжид олон хүүхэдтэй айлд олгож байна

Угаарын хий мэдрэгчийг эхний ээлжинд эрсдэлтэй айл өрх болон олон хүүхэдтэй айлд тараах учир нарийвчилсан тооцоо судалгааг гаргаж, айл өрхүүдэд түүнийг хэрэглэх гарын авлагыг тараах ажлыг яаралтай зохион байгуулж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга үүрэг болгосон.

Угаарын хий мэдрэгчийг БНХАУ-ын компанитай шууд гэрээ хийн нэг бүрийг 45 юаниар худалдан авч буй бөгөөд эхний ээлжийн 80 мянган ширхэгийг энэ долоо хоногт хүлээн авч байгаа юм. 

Өнгөрсөн аравдугаар сард эхэлсэн уг ажил удааширсан нь импортоор оруулж ирж буй аж ахуйн нэгжүүдэд тодорхой стандартгүй байсантай холбоотойг нийслэлээс тайлбарлаад буй.

Нэг удаа үнэ төлбөргүй олгох угаарын хий мэдрэгчид зургаан тэрбум төгрөг төсөвлөсөн ч үйлдвэрлэгчээс шууд худалдан авалт хийснээр энэ үнийн дүн 3.5 тэрбум болон буураад байгаа билээ.




Өнөөдөр хонь өдөр

1 цагийн өмнө