Малыг бэлчээрт нь буудаж махыг нь зардаг байсан бүлэг этгээдийг баривчиллаа

Малыг бэлчээрт нь буудаж махыг нь зардаг байсан бүлэг этгээдийг баривчиллаа

Малыг бэлчээрт нь буудаад, махыг нь Улаанбаатарт авчран зардаг байсан хулгайчдыг цагдаагийн байгууллагаас өнөөдөр баривчилжээ.  

Тодруулбал, тэднийг Эмээлт захаас баривчилсан байна. Одоогоор хэргийн газарт шалгалтыг үргэлжүүлэн хийж, сэжигтнүүдээс байцаалт авч байгаа юм. Мөн хулгай хийхдээ ашиглаж байсан машинуудыг нь хураан авч шалгалт, үзлэг хийж байна 

Статистикаас мэдээллээс харахад, 2019 оны эхний гурван сард л гэхэд малын хулгайн гэмт хэрэг 80 гаруй хувиар нэмэгдсэн.  2017 онд энэ төрлийн гэмт хэрэг улсын хэмжээнд 901 бүртгэгдсэн бол 2018 онд 1096 болж өссөн юм. Малын хулгайн гэмт хэрэг өссөн нь ял шийтгэл хэт хөнгөн байгаатай холбоотой. Тиймээс мал хулгайлсан этгээдийг торгоод өнгөрөх биш, хорих ялаар шийтгэх хатуу зохицуулалтыг Эрүүгийн хуулинд тусгах саналыг УИХ-аар хэлэлцэж байгаа юм.