Э.Бат-Үүл: Би шударга шүүхээр шүүлгэх эрхээ эдлэнэ гэж найдаж байна

Э.Бат-Үүл: Би шударга шүүхээр шүүлгэх эрхээ эдлэнэ гэж найдаж байна

Өнгөрсөн зургаадугаар сард Хотын дарга асан Э.Бат-Үүл "Ерөнхийлөгчийн шинэ томилгооны учир тодорч байна" гэх нэртэй нийтлэл бичиж, олон нийтийн сүлжээнд байршуулсан байдаг. Харин тэрхүү нийтлэлийг нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нар гүтгэлэг хэмээн үзэж, хуулийн байгууллагад хандсан билээ.  Харин Сүхбаатар дүүргийн цагдаагаас дээрх гомдлыг гүтгэлэг хэмээн үзсэн. Өөрөөр хэлбэл, Хотын дарга асан Э.Бат-Үүлийг төрийн тэргүүнийг гүтгэсэн гэж үзэж, түүнийг Зөрчлийн хуулийн 6.21-т зааснаар дөрвөн сая төгрөгөөр торгох шийдвэрийг гаргасан.

Тэгвэл Хотын дарга асан Э.Бат-Үүл дээрх шийдвэрийг үндэслэлгүй хэмээн үзэж, торгуулийг хүчингүй болгуулах өргөдлөө Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан юм.

Тэгвэл дээрх шүүх хурал ирэх долоо хоногийн Даваа, Мягмар гарагуудад болох ажээ. Энэ тухай Э.Бат-Үүл өөрийн твиттер хуудастаа “1-р сарын 13 ны Нэг дэх өдөр 11 цагд Ерөнхийлөгч Х.Баттулга,1-р сарын 14-ны хоёр дахь өдөр 11 цагт Тамгынх нь дарга З.Энхболд нар тус,тус надтай шүүхдэх хурал болохоор шүүхээс  тов тогтоожээ. Би, шударга шүүхээр шүүлгэх эрхээ эдлэнэ гэж найдаж байна!” гэжээ.




Өнөөдөр луу өдөр

1 цагийн өмнө