ЗТХЯ-ны Х.Оргил-Эрдэнийг хилээр гарахыг нь хориглолоо

ЗТХЯ-ны Х.Оргил-Эрдэнийг хилээр гарахыг нь хориглолоо

Авлигын хэрэгт холбогдсон Зам тээврийн хөгжлийн яамны Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнэд өчигдрөөс эхлэн хилийн хориг тогтоосон байна. Учир нь Нийслэлийн прокурорын газраас Х.Оргил-Эрдэнэд хилийн хориг тогтоох хүсэлтийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлжээ.

Прокурорын зүгээс сэжигтнийг хилээр зугтаж болзошгүй гэж үзсэн бололтой. Шүүх өчиглөр уг хүсэлтийг хэлэлцэж, прокурорын хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн байна.