ФОТО: Агаарын цохилтод өртсөн АНУ-ын цэргийн баазын зургийг нийтэлжээ

ФОТО: Агаарын цохилтод өртсөн АНУ-ын цэргийн баазын зургийг нийтэлжээ

Ирак дахь АНУ-ын Айн Ассад агаарын бааз руу Иран улсын зүгээс газар-газар ангиллын пуужин өчигдөр харвасан тухай бид мэдээлсэн. АНУ-ын Айн Ассад цэргийн бааз нь Иракийн баруун Анбар мужид оршдог агаарын бааз юм. Тус баазыг 2003 онд Саддам Хусайны дэглэмийг унагах дайны үеэр АНУ-ын цэрэг анх энд байрлаж байсан байдаг.

Харин Ираны зүгээс өгсөн өчигдрийн агаарын цохилтод ганц ч Америк болон Ирак хүн өртөөгүй бөгөөд энэ нь АНУ-ын армийн урьдчилан мэдээлэх систем найдвартай ажилласны үр дүн гэж АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп тайлбарласан байна. Нэгэнт ноцтой хохирол учраагүй тул хариу цохилт өгөхгүй гэж тэр нэмж хэлжээ. Мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү

Фото мэдээллийн эх сурвалж: Reuters.com