Оскарын наадам хөтлөгчгүй явагдана

Оскарын наадам хөтлөгчгүй явагдана

Шилдэг кино уран бүтээл шалгаруулах 92 дахь удаагийн Оскарын ёслолыг хөтлөгчгүйгээр зохион байгуулна гэж Америкийн кино академи твиттер хуудсандаа бичжээ. Мөн хоёрдугаар сарын 9-нд Лос Анжелес хотод болох ёслолын ажиллагаа гайхамшигт тоглолт, гэнэтийн бэлгээр дүүрэн байх болно хэмээн онцолжээ.

Сануулахад, 2019 онд Академийн шагнал гардуулах ёслол 30 жилийн хугацаанд анх удаа хөтлөгчгүйгээр явагдсан юм. Энэхүү шийдвэрээ зохиолн байгуулагчид ёслолын ажиллагаа сунжирч үзэгчдийг залхаахаас сэргийлсэн хэмээн тайлбарлаж байв.