ШӨХТГ: Цахим орчинд нам, улс төрчийн чансаа тогтоохыг хориглоно

ШӨХТГ: Цахим орчинд нам, улс төрчийн чансаа тогтоохыг хориглоно

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас УИХ-ын сонгуулийн тухай хууль, бусад хяналт шалгалтын талаар танилцууллаа. Тус байгууллага Сонгуулийн үеэр гурван чиглэлээр хяналт шалгалт хийж ажиллах юм байна.

Энэ талаар ШӨХТГ-ын Өрсөлдөөний бодлого зохицуулалтын газрын дарга Т.Батцэцэг "Сонгуулийн тухай хуульд сонгуулийн жил эхэлснээс хойш хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орон зайд аль нэг улс төрийн нам эвсэл, улстөрчийн чансааг тогтоосон мэдээллийг гаргахыг хориглосон. Мөн сонгуулийн сурталчилгааны үеэр аль нэг нам эвслийн мэдээллийг түлхүү гаргах эсвэл огт гаргахгүй байх гэрээ хийхийг хуулиар хориглосон.

Үүний дээр радио телевизээр зөвхөн нэг талыг барьсан мэдээлэл нэвтрүүлэхийг хориглоно.  Сонгуулийн тухай хуулийн эдгээр заалтыг зөрчсөн тохиолдол хэвлэл мэдээллийн байгууллагын тусгай зөвшөөрлийг сонгуулийн дүн гартал түр хугацаанд түдгэлзүүлэх хүртэл арга хэмжээ авах юм" гэлээ.




Өнөөдөр хонь өдөр

2 цагийн өмнө