“English school of Mongolia” сургууль сурагчдадаа насанд хүрэгчдийн кино үзүүлжээ

“English school of Mongolia” сургууль сурагчдадаа насанд хүрэгчдийн кино үзүүлжээ

Олон улсын сургалттай гэдэг “English school of Mongolia” сургуулиас төсгөх ангийнхнаа вакумжуулсан сургалтад харуулах үеэрээ насанд хүрэгчдийн кино үзүүлсэн гэх мэдээлэл гараад байна. Тус сургуулиас 11, 12 дугаар ангийн сурагчдаа өнгөрсөн Даваа гаригаас эхлэн Монгол-Кувейтийн төвд вакумжуулсан сургалтад хамруулсан байна. Ингээд сургалтын хоёр дахь өдрийн орой сурагчдад “Handmaid’s tale 1990” киног үзүүлсэн талаар эх суралжид мэдээлжээ.

Харин энэхүү мэдээллийн дараа “English school of Mongolia” сургуулиас мэдэгдэл гаргаж, "Монгол-Кувейтийн судалгааны хүрээлэнд 2020 оны нэгдүгээр сарын 9-ний өдрийн байдлаар манай сургуулийн сургалт үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа бөгөөд гэртээ харьсан сурагч байхгүй. Мөн сурагч болон эцэг эхчүүдээс дээрх асуудлаар гомдол гаргасан зүйл байхгүй болохыг хариуцлагатай мэдэгдэж байна. Иймд манай сургуулийн үндэслэлгүй худал мэдээлэл тарааж буй иргэн, хуулийн этгээдийг хууль хяналтын байгууллагаар шалгуулж эхлээд байна” гэжээ.

Харин Өдрийн сонин өнөөдрийн дугаарт тус сургуулийн вакум сургалтад явсан нэрээ нууцалсан нэгэн сурагчийн ээж ярилцлага өгөхдөө “Гадаад гурван багш явсан. Хоёр нь эрэгтэй, нэг эмэгтэй. Тэр багш нар “Энэ кино +18 кино, үзэх нь үзээрэй” гэж сануулсан байгаа юм. Тэгэхээр тэд анхнаасаа насанд хүрэгчдийн кино гэдгийг мэдэж байсан, зориуд үзүүлсэн гэсэн үг” гэжээ.

Тодруулбал, тус кинонд сүмийн охидыг хүмүүст зуучилж, биеийг нь үнэлүүлдэг тухай гардаг байна. 




Өнөөдөр бар өдөр

8 цагийн өмнө