Түрээсийн орон сууцанд орох хүсэлтэй иргэдийн бүртгэлийг сунгав

Түрээсийн орон сууцанд орох хүсэлтэй иргэдийн бүртгэлийг сунгав

Орхон аймагт түрээсийн орон сууцанд орох хүсэлтэй иргэдийн өргөдлийг энэ сарын 11 хүртэл хүлээн авах байсныг сунгаж 18 болголоо.

Өнгөрсөн 12 дугаар сарын 11-нээс эхэлсэн уг  бүртгэлд өнөөдрийн байдлаар 397 хүн өргөдлөө өгчээ. Хөгжлийн банкны санхүүжилтээр барьсан 315 айлын орон сууцны 70 хувийг түрээслэх, 30 хувийг худалдах шийдвэрийн дагуу иргэдийн өргөдлийг хүлээж аваад байгаа юм. Түрээслэх орон сууцны 

  • 23 хувийг -Залуу гэр бүлд
  • 15 хувийг -Хувийн байгууллагын ажилтан, хувиараа бизнес эрхлэгчдэд
  • 20 хувийг –Ахмад настанд
  • 5 хувийг- Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд
  • 5 хувийг -Өрх толгойлсон эцэг, эхэд
  • 2 хувийг- Гамшгийн аюулт үзэгдлээс орон гэргүй болсон иргэдэд
  • 25 хувийг- Төрийн албан хаагчдад олгоно.

Түрээсийн орон сууцанд орох хүсэлтэй иргэдийг сугалаагаар шалгаруулна. Мөн нэгээс гурван өрөө байр түрээслэх хүсэлтэй иргэд сард дунджаар 600 мянган төгрөгөөс дээш цалинтай байх ажээ.

  • Нэг өрөө байр авах бол сарын 600.000 төгрөг
  • Хоёр өрөө байр авах бол сарын 800.000 төгрөг
  • Гурван өрөө орон сууц авах бол сарын 1.000.000 төгрөгийн орлоготой байх ажээ.