Иргэн Б.Болороогийн талийгаач нөхрийн давтан шинжилгээний хариу гарчээ

Иргэн Б.Болороогийн талийгаач нөхрийн давтан шинжилгээний хариу гарчээ

ЦЕГ-аас 2019 онд Монгол Улсын хэмжээнд үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал болон олон нийтийн анхааралд өртсөн гэмт хэргийн шийдвэрлэлтийн талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн. Энэ үеэр иргэн Б.Болороогийн нөхөр нас барсан хэргийн талаар мэдээлэл өглөө.

Эргэн сануулахад, өнгөрсөн оны зургаадугаар сард Сонгинохайрхан дүүрэгт иргэн А цахилгаан шатны хонгилд унаж нас барсан хэрэг гарсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч буюу гэргий Б.Болороо нь хэргийн нөхцөл байдал удаашралтай байна гэх үндэслэлээр Ерөнхий сайд болон ЦЕГ-ын даргад шаардлага хүргүүлснийг хүлээн авч, дээрх хэргийн Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газар шалгаж байгаа.

Тэгвэл иргэн А нас барсан хэрэгт давтан шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасныг ёсоор болгосон бөгөөд давтан шинжилгээний дүгнэлт гарсан. Хөдөлмөрийн аюулгүй байдлын дүгнэлт гаргахаар ажиллаж байгаа аж.