БИЧЛЭГ: 2020 онд ашиглалтад орох дүүжин тээврийг танилцуулав

БИЧЛЭГ: 2020 онд ашиглалтад орох дүүжин тээврийг танилцуулав

Засгийн газрын 2019 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар Нийслэлийн нийтийн тээврийн шинэчлэлтэй холбоотой гурвалсан төслийг хэлэлцэж дүүжин зам, цахилгаан соронзон тээвэр, тусгай замын автобус буюу BRT гэсэн томоохон төслийг хэрэгжүүлэхээр болсон билээ. 

Дүүжин замын хувьд Нийслэлийн хойд чиглэлд буюу Баянхошуу, Дэнжийн мянга, Хайлааст зэрэг уулын орой дээр амьдарч байгаа иргэдийг хотын төв рүү хурдан шуурхай хүргэж өгөх зориулалтаар тавигдаж байгаа юм.

Нийслэлийн зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхийн хэлж буйгаар дүүжин замын ТЭЗҮ урьдчилсан байдлаар батлагдсан бөгөөд 2020 ондоо багтаан хэрэгжүүлнэ гэж байгаа юм. 

Тэгэхээр дүүжин тээвэр нь энэ ондоо багтаан ашиглалтад орно гэсэн үг юм. Тус дүүжин тээврийг танилцуулсан бичлэгийг гаргажээ. 

БИЧЛЭГ ҮЗЭХ: 




Өнөөдөр хонь өдөр

2 цагийн өмнө