Шүүгч К.Оливер: Хамгийн галзуу, хамгийн аймшигтай мөч

Шүүгч К.Оливер: Хамгийн галзуу, хамгийн аймшигтай мөч

Тайланд Улсад баасан гараг /2020.01.10/-т холимог тулааны ONE FC холбооны “A new tomorrow” тэмцээнд Монголын "Zorky's MMA" клубийн тулаанч З.Шинэчагтага, Хятадын тулаанч Ма Жиа Венийг эхний үеийн эхний минутад хүнд цохилтоор ялсан билээ.

Харин манай тамирчинд хүнд цохилтоор ялагдсан БНХАУ-ын тамирчин Ма Жиа Вен тус тэмцээнийг шүүж байсан талбайг шүүгчийн хөлийг өчсөн юм.

Энэ тухай талбайн шүүгч Оливер Кост өөрийн facebook хуудастаа “Заримдаа тулаанчдын аюулгүй байдлыг хангахын тулд бид өөрсдийнхөө аюулгүй байдлыг гаргуунд гаргадаг. Шүүгч миний хувьд хамгийн галзуу, хамгийн аймшигтай мөч. Ялангуяа миний хөл рүү дайрч би олон удаа бултаж байгаа мөч. Надад тусалсан хүн бүхэнд баярлалаа. Мөн та бүхний мессежүүдэд баярлалаа. Би зүгээр” хэмээн пост оруулжээ.