Х.Бат-Ялалт: 2009 онд өмгөөлөгч нарыг хувцастай болгохоор ажилласан. Гэхдээ бүтэлгүйтсэн

Х.Бат-Ялалт: 2009 онд өмгөөлөгч нарыг хувцастай болгохоор ажилласан. Гэхдээ бүтэлгүйтсэн

Өнгөрсөн амралтын өдрүүдэд /2020.01.11-12/ цахим орчинд өмгөөлөгч гэсэн тэмдэгтэй, цагаан нөмрөгтэй гурван хүний зураг “Өмгөөлөгчид ийм өмсгөлтэй болсон” гэх тайлбартайгаар тархав.

Уг зургийг харсан хүмүүс маш ихээр шүүмжилж байгаа юм.

Өмгөөлөгчид үнэхээр ийм дүрэмт хувцастай болсон эсэхийг хуульч, Х.Бат-Ялалтаас тодруулахад “Энэ зураг бол 2009 оных. Тухайн үед би уг загварыг зохион бүтээж танилцуулж байсан. Өмгөөлөгчийн эрхийг нэмэгдүүлэх чиглэлээр би асуудлыг байнга хөндөж, ярьдаг. Энэ хүрээнд өмгөөлөгчдийг хувцастай болгох ажлыг эхлүүлж байсан. Гэхдээ бүтэлгүйтсэн. Хүмүүс шүүмжлээд байгаа ч гэлээ өмгөөлөгчийг хувцастай байлгах талаар ярьж л байна шүү дээ” гэлээ.