Ч.Сайханбилэгийн өвчнийг эдгэртэл хэргийг нь түр түдгэлзүүлэх үү

Ч.Сайханбилэгийн өвчнийг эдгэртэл хэргийг нь түр түдгэлзүүлэх үү

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг АТГ, ЦЕГ-аас албан ёсоор эрэн сурвалжилж эхэлсэн талаар бид өмнө мэдээлсэн. Түүнийг хилээр гарч яваад амласан хугацаандаа ирээгүй учраас ийнхүү хайх ажиллагааг эхлүүлж, улмаар Интерполд хандан баривчлуулахаар цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж буй хүмүүсийн жагсаалтад оруулсан байна. Хэрэв Ч.Сайханбилэг хорт хавдартай бол гадагшаа гарч эмчилгээ хийлгэх эрхтэй юм байна. Тодруулбал, хүнд өвчтэй иргэнийг эдгэртэл нь хэргийг түр түдгэлзүүлдэг хуультай юм байна. Ингэснээр эмчилгээ хийлгэж байх хугацаанд хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусч, хавтаст хэрэг хаагдах магадлалтай юм.

Хэргийг эргэн сануулбал, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг Дубайн гэрээ буюу Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээнд гарын үсэг зурахдаа албан тушаалаа ашиглаж, бусдад давуу эрх олгосон байж болзошгүй хэмээн  АТГ-ын болон ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн хамтарсан ажлын хэсгээс яллагдагчаар тооцоод буй. 




ГҮМҮДА-Тэр ертөнц

4 цагийн өмнө