АТГ-ынхан Парис дахь Монголын ЭСЯ-ныхныг байцааж эхэлжээ

АТГ-ынхан Парис дахь Монголын ЭСЯ-ныхныг байцааж эхэлжээ

Авлигатай тэмцэх газраас Элчин сайд А.Баттөрийг өчигдөр /2020.01.13/ албан тушаалын хэрэгт шалгаж улмаар цагдан хориод буй.

Үүнтэй холбоотойгоор АТГ-ын ажилтнууд Францыг зорьж Парис дахь Монгол Улсын Элчин сайдын яамны холбогдох хүмүүсийг байцааж, мөн зарим өрөө тасалгаанд нэгжлэг хийж эхэлсэн гэх мэдээлэл байна.

Уг хэрэгт холбоотой эсэх нь тодорхойгүй ч, Элчин сайдын зөвлөх М.Батсайханыг албан тушаалаас нь түдгэлзүүлсэн ажээ. Тэрээр өмнө нь Парист Элчин сайдаар ажиллаж байсан юм байна.