150 гаруй автобусыг үйлчилгээнээс хасна

150 гаруй автобусыг үйлчилгээнээс хасна

Нийслэлийн хэмжээнд 920 гаруй автобус үйлчилгээнд явж байгаа. Үүний 300 гаруй нь насжилт өндөртэй буюу 12 жил ашигласан байдаг. Тиймээс нийтийн тээвэрт парк шинэчлэлийн ажил хийж буй. Энэ хүрээнд өнгөрсөн онд 200 гаруй автобусыг үйлчилгээнээс хассан юм. Тэгвэл энэ онд 150 автобусыг үйлчилгээнээс хасахаар болсон талаар Нийтийн тээврийн үйлчилгээний газраас мэдээлсэн юм.

Үйлчилгээнээс хассан автобусны оронд БНСУ-аас автобус авахаар болсон байна. Тус автобуснууд нь тухайн улсдаа 6-7 жил явсан автобуснууд юм байна.