Нийт нутгийн 70 орчим хувьд цасан бүрхүүл тогтжээ

Нийт нутгийн 70 орчим хувьд цасан бүрхүүл тогтжээ

Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс нэгдүгээр сарын 10-ны өдрийн байдлаар нийт нутгийн 70 орчим хувь цасан бүрхүүлтэй байгааг мэдээллээ.

Цасан бүрхүүл тогтсон газруудаас доорх аймаг, сумд 30 см хүртэл зузаан цастай байна.

  • Увс аймгийн Малчин, Хяргас, Завхан аймгийн Баянтэс, Баянхайрхан, Их-Уул, Нөмрөг, Тосонцэнгэл, Тэлмэн, Тэс, Түдэвтэй, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Хөвсгөл аймгийн Галт, Жаргалант, Цэцэрлэг, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутгаар 20-30 см зузаантай,
     
  • Увс аймгийн Баруунтуруун, Зүүнговь, Түргэн, Тэс, Улаангом, Завхан аймгийн Алдархаан, Идэр, Сонгино, Улиастай, Цэцэн-Уул, Шилүүстэй, Эрдэнэхайрхан, Яруу, Хөвсгөл аймгийн Тариалан, Улаан-Уул, Цагаан-Үүр, Чандмань-Өндөр, Шинэ-Идэр, Эрдэнэбулган, Булган аймгийн Бугат, Орхон, Хангал, Хэнтий аймгийн Батширээт, Баян-Адрага, Баян-Овоо, Баянмөнх, Батноров, Биндэр, Галшар, Гурванбаян, Өмнөдэлгэр, Өлзийт, Сүхбаатар аймгийн Асгат, Мөнххаан, Сүхбаатар, Дорноговь аймгийн Иххэт суманд цасны  зузаан 10-19 см байгаа аж.

Харин бусад нутгаар 0-9 см зузаан цастай байна.