Засаг дарга Д.Батлут хууль бусаар газар олгож, төрийн албан хаагчдыг үндэслэлгүйгээр халж байна гэв

Засаг дарга Д.Батлут хууль бусаар газар олгож, төрийн албан хаагчдыг үндэслэлгүйгээр халж байна гэв

Өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд Орхон аймгийн иргэн Э.Баярхүү тус аймгийн Засаг дарга Д.Батлутын хууль бус үйлдлүүдийн талаар мэдээлэл хийлээ. Д.Батлут нь 2016 оноос хойш Орхон аймгийн Засаг даргаар ажилласан. Энэ хугацаанд төсвийн мөнгийг зүй зохисгүй ашиглах, өөрийн хэрэгцээ тансаглалд зориулж Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын бланкан дээр гарын үсэг зурж, тамга дарсан үйлдэл нь баримтаар нотлогдсон хэмээн иргэн Э.Баярхүү хэллээ. 

Мөн тус аймгийн төрийн албан хаагчдыг үндэслэлгүйгээр ажлаас халах, хууль бус газар олголт, согтууруулах ундааг 24 цагаар борлуулдаг дэлгүүрийг зөвшөөрөлгүй нээж байсан гэв. 

Засаг дарга Д.Батлутын үйлдлийг шүүмжилж иргэн Э.Баярхүү тухай бүрт шаардлага хүргүүлж байсан хэдий ч олон удаагийн дарамт, халдлагад өртөж байжээ. Тэрбээр энэхүү мэдээллээр дамжуулан зөвхөн Орхон аймгийн Засаг дарга бус цаашлаад бусад аймгуудын Засаг дарга нарын хууль бус үйл ажиллагааг илчлэн, хамтдаа эсэргүүцэхийг уриаллаа.

Н.Ану




“BONUS BOOST” BSB-д

12 цагийн өмнө