"Нур-Султан-Улаанбаатар" чиглэлийн шууд нислэг 640 мянган төгрөг байна”

"Нур-Султан-Улаанбаатар" чиглэлийн шууд нислэг 640 мянган төгрөг байна”

Өнөөдөр Казахтсан улсын Элчин сайдын яам болон Казахстаны үндэсний тээвэрлэгч “Скат”авиа компаниас Нур-Султан-Улаанбаатар чиглэлийн шууд нислэгийн талаар мэдээлэл хийлээ. Тодруулбал, "Нур-Султан-Улаанбаатар" чиглэлд өнөөдрөөс эхлэн шууд нислэгтэй болж байгаа юм. Ингэснээр Казакстан Улсыг зорих иргэд гуравхан цагийг зарцуулдаг боллоо.  

Энэ талаар "СКАТ" авиа компанийн комперц хариуцсан захирал Николей Анатольевич Буряков хэлэхдээ "Манай компани 1997 оноос эхлэн 22 жилийн турш олон улсад үйлчилгээ үзүүлж ирсэн. Өнөөдөр Казахстан Монголын хооронд анх удаа шууд нислэг хийлээ. "Нур-Султан-Улаанбаатар" чиглэлийн нислэгт орчин үеийн шинэ техник технологиор хангагдсан 144 хүний суудалтай онгоцоор үйлчилж байна. Уг онгоц нь Даваа болон Пүрэв гарагт өглөө 6:00 цагт хөдөлж 7:30-д Астана буюу "Нур-Султан" хотод очих юм. Нур Султан хотоор дамжин цааш Европын хэд хэд улс руу зорчих боломж бүрдэж байна” гэлээ.

Нур-Султан хотоос долоо хоногийн лхагва, ням гаригийн оройн 23.25 цагт нисээд, Улаанбаатар хотод үүрээр 4.30 цагт газардах юм. Харин Улаанбаатар хотоос өглөө нэг дэх өдөр 05.30 цагт, дөрөв дэх өдөр 06.00 цагт буцаж Нур-Султан хот руу ниснэ. Үнийн хувьд Улаанбаатар хотоос хамгийн багадаа 640 мянган төгрөгөөр нисэх боломжтой болж буй аж.

Казахстан улсын Элчин сайд К.Кобландин хэлэхдээ, “Хоёр улсын хооронд  шууд нислэг бий болсон нь нэр төрийн хэрэг. Өнгөрсөн оны гуравдугаар сарын 29-нд Казахстаны нийслэлд зохион байгуулагдсан хоёр талт худалдаа-эдийн засаг, шинжлэх ухаан, соёл хүмүүнлэгийн хамтын ажиллагааны тухай засгийн газар хоорондын долдугаар хуралдааны 17 дугаар зүйлийг бид бүхэн өнөөдөр хэрэгжүүлж байгаад баяртай байна. Шууд нислэг хийх таатай нөхцлийг хангаж өгсөн Монгол Улсын Засгийн газар, Зам тээврийн хөгжлийн яам, ИНЕГ болон бусад эрх бүхий байгууллагад талархлаа илэрхийлье. "Нур султан- Улаанбаатар" чиглэлд шууд нислэг бий болсон нь хоёр ус хооронд улс төрийн болон эдийн засаг, аялал жуулчлалд  үр нөлөөтэй төдийгүй хоёр улсын иргэд хоорондоо жуулчилж улсуудын соёл иргэншилтэй танилцах боломж бүрдэж байна” гэв.

Нислэгийн тийзийг сайтаас захиалхаас гадна Улаанбаатар хотод байрлах "СКАТ" авиа компаниас авч болох бөгөөд тус нислэг нь долоо хоногт хоёр удаа буюу Даваа, Пүрэв гарагт 6:00 цагт нисэх юм.