Манай улсын гадаад худалдааны орлогод хөрш орнууд зонхилох нөлөөг үзүүлж байна

Манай улсын гадаад худалдааны орлогод хөрш орнууд зонхилох нөлөөг үзүүлж байна

Өнөөдөр Үндэсний Статискийн хорооноос 2019 оны арванхоёрдугаар сарын макро эдийн засгийн гол үзүүлэлтүүдийг танилцууллаа.

Монгол Улс 2019 онд дэлхийн 152 улстай худалдаа хийж бараа эргэлтийн хэмжээ 13,7  тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнээс 7,6 тэрбум доллар экспорт, 6,1 ам.доллар нь импорт эзэлсэн байна. Мөн бараа эргэлтийн хэмжээ өмнөх оныхоос 860 сая ам.доллараар өсчээ. Үүнд экспорт 608 сая ам.доллар, импорт 252,6 сая доллараар тус тус өссөн байна. Экспортын өсөлтөд чулуун нүүрс, боловсруулаагүй болон хагас боловсруулсан алтны экспорт голлох нөлөөг үзүүлсэн бол импортын өсөлтөд дизель түлш,тээврийн хэрэгсэл болон сэлбэгийн импорт голлох нөлөөг үзүүлсэн байна. Монгол улсын гадаад худалдаанд хөрш улсууд хамгийн их нөлөө үзүүлдэг билээ. 2019 онд БНХАУ-тай 8,9 тэрбум ам долларын худалдааг хийсэн байна. Энэ нь нийт гадаад худалдааны бараа эргэлтийн 64 хувь, экспортын хувьд 89 хувийг эзэлж байна. БНХАУ-д экспортолсон бүтэээгдэхүүний 44,4 хувийг чулуун нүүрс, зэсийн баяжмал 26,4 хувийг зэсийн баяжмал эзэлсэн бол Их Британи улсад экспортолсон бүтээгдэхүүний 77,5 %, Сингапурт 76,7 хувь,Швецарь улсын 98,8 хувийг алтны экспорт эзэлсэн байна

Монгол улсын гадаад худалдаа 2014 оноос хойш тогтмол өссөн бөгөөд 2019 оны нэгдсэн гүйцэтгэлээр ашгийн хэмжээ 1,5 тэрбум ам,долларт хүрч өмнөх оныхоос 31 хувиар өссөн байна. Бараа бүтээгдэхүүний экспорт импорт ч өмнөх оныхоос өссөн үзүүлэлтэй гарчээ.

Б.Сарангэрэл