Зургаан настнуудын 75.7 хувь нь сургуульд бүртгүүлжээ

Зургаан настнуудын 75.7 хувь нь сургуульд бүртгүүлжээ

Ерөнхий боловсролын сургуульд элсэн орох зургаан настны бүртгэлийг тавдугаар сарын 13-27 нд зохион байгуулсан. Тэгвэл энэ хугацаанд нийт 38 мянга 232 хүүхэд бүртгүүлэхээс 28 мянга 940 хүүхэд буюу 75.7 хувьтай бүртгүүлжээ.

Сургуульд шинээр элсэн орох хүүхдийн бүртгэлийн хувь ихэнх дүүрэгт 70 гаруй хувьтай гарсан бол Баянзүрх, Хан-Уул дүүрэгт хамгийн бага хувьтай буюу 60-аад хувьтай гарчээ.

Харин хамгийн өндөр хувийг Баянгол дүүрэг үзүүлж, 82.7 хувьтай гарчээ. Энэ жилийн бүртгэл хамран сургах тойргийг нарийвчлан тодорхойлж, сургуультай танилцах өдөрлөг болон Чингэлтэй дүүрэгт цахим бүртгэлийг анх удаа зохион байгуулснаараа онцлог болжээ.




Өнөөдөр бар өдөр

7 цагийн өмнө