2019 оны түгээмэл нууц үгийг нэрлэлээ

2019 оны түгээмэл нууц үгийг нэрлэлээ

Өнгөрсөн онд 2018 оны нэгэн адилаар компьютерын гар дээрх хамгийн энгийн товчлол түгээмэл нууц үгээр нэрлэгджээ. Дэлхий даяар "123456" эсхүл "qwerty" гэсэн хамгийн энгийн, нууцлал алдагдах боломжтой товчлол хэрэглэсээр байгаа тухай цахим аюулгүй байдлын "DeviceLock"компанийн хийсэн судалгаа харууллаа. Мөн "1q2w3e" , "password", "111111" гэсэн товчлол ч өргөнөөр хэрэглэгддэг аж.

Тус компани энэ төрлийн судалгааг гурав дахь жилдээ хийж байна.Өнгөрсөн жил цахим орчинд 5 сая гаруй нууц үг алдагджээ.