Цэнхэр сумын иргэд “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн асуудлаар Ерөнхий сайдад хандлаа

Цэнхэр сумын иргэд “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн асуудлаар Ерөнхий сайдад хандлаа

Өнөөдөр Архангай аймгийн Цэнхэр сумын иргэд "Алтан дорнод" компанийн уул уурхайн үйл ажиллагааны талаар мэдээлэл хийлээ. Тодруулбал, Алтан Дорнод Монгол” ХХК 2010 оноос уул уурхайн үйл ажиллагаа явуулж эхэлсэн ч одоог хүртэл нөхөн сэргээлт хийгээгүй байдал нь нутгийн иргэдийн эрхийг зөрчиж байгаа учраас тэд Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандаж байгаа аж. Улмаар нөхөн сэргээлт хийлгэхийг шаардаж буй юм.

Нутгийн иргэдийн байгаль орчны зөвлөх экологич, иргэн Д.Туяа хэлэхдээ, “Архангай аймгийн Цэнхэр суманд "Монгол газар" ХКК "Алтан Дорнод" ХКК компаниуд 10 гаруй жилийн өмнөөс уул уурхайн үйл ажиллагаа явуулсан. Өнөөдрийн байдлаар нөхөн сэргээлт хийсэн талбай байхгүй байна. Энэ асуудлыг орон нутгийн удирдлагууд тайлбарлахдаа "Хууль хяналтын байгууллагуудад хандсан. Шалгаж байгаа" гэсэн мэдээллийг өгсөн. Алтан Дорнод Монгол ХХК 2450 га газрын тусгай зөвшөөрөлтэй. Одоогоор 800 га газрыг ашиглаж, заримыг нь худалдсан. Иймд Архангай аймгийн Цэнхэр сумын иргэд төрийн бус байгууллага байгуулж өөрсдийн эрх, малын бэлчээр, уух усныхаа төлөө тэмцэл өрнүүлж эхэлж байна” гэлээ.

Нутгийн иргэн Л.Батсайхан хэлэхдээ, “Нутгийн иргэд ундны усаа 14 км газрыг туулж авдаг. Энэ ус нь эрүүл ахуйн шаардлага хангасан эсэх нь эргэлзээтэй. Алтан Дорнод Монгол ХХК үйл ажиллагаа явуулж эхлэхээс өмнө 14 булаг шанд тунгалаг устай байсан. Гэтэл одоо бохирдож, шар ус урсдаг болсон” хэмээн ярилаа.




Өнөөдөр бар өдөр

7 цагийн өмнө