Өнөөдөр НӨАТ-ын ээлжит азтан тохируулах сугалаа явагдана

Өнөөдөр НӨАТ-ын ээлжит азтан тохируулах сугалаа явагдана

Өнөөдөр нэгдүгээр сарын 19-ны өдрийн 19.10 цагт НӨАТ-ын урамшууллын ээлжит азтан тохируулах нэвтрүүлэг Боловсрол суваг телевизээр шууд дамжуулагдана. Тус тохиролд багтахын тулд иргэн та өнгөрөгч 2019 оны арванхоёрдугаар сарын 1-нээс 31-ний өдрийн хоорондох хугацаанд хийсэн худалдан авалтын баримтаа өчигдөр /2020.01.18/-ийн 23.59 цагаас өмнө E-Barimt аппликейшнд бүртгүүлж амжсан байх учиртай юм.

Сонирхуулахад, 2019 оны арваннэгдүгээр сарын азтаны тохиролд 26 сая 307 мянга 511 баримт бүртгэгдсэнээс:

  • 10 сая төгрөгийн нэг
  • 5 сая төгрөгийн 20
  • 1 сая  төгрөгийн 228
  • 100 мянган төгрөгийн 2380
  • 30 мянган төгрөгийн  23602 баримтад тохиролд таарч, нийт 26,231 иргэн азтан болсон юм.