Ерөнхий сайдыг Хотын захиргаанаас гарч явахад нь орлогч нартаа хариуцлага тооцохыг шаардсан бичиг гардуулав

Ерөнхий сайдыг Хотын захиргаанаас гарч явахад нь орлогч нартаа хариуцлага тооцохыг шаардсан бичиг гардуулав

Дөнгөж сая Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Хотын захиргаанаас Нийслэлийн засаг дарга С.Амарсайхантай цуг гарч явахад нь иргэн Ж.Энхбат шаардах бичиг гардуулан өглөө.    

Тухайн шаардах бичигт, айлын байшин шатаж байхад селфиддэг, өөрийнхөө зусланд ашиг сонирхлын зөрчлөөр гэрээ байгуулж мөнгө шилжүүлдэг, авлига хээл хахуулийн хэргээр шалгагдаж байгаа, шар айрагны шил хагалж бусдын биед халдсан зэрэг ёс зүйн доголдол гаргаж байсан хүмүүс хотын орлогчоор ажиллаж байгааг дурджээ. Иймд тэдгээр хүмүүсээр Улаанбаатар хотыг удирдуулах нь байж боломгүй үйлдэл хэмээн үзэж энэхүү шаардлагаа өргөн барьсан аж.

Шаардлага гардуулсан иргэн "Ерөнхий сайд миний багт хариуцлагагүй, ёс зүйгүй хүмүүс ажиллах ёсгүй хэмээн ярьдаг хүний хувьд шаардлагын хариуг удахгүй өгөх байх" гэсэн хүлээлттэй байгаагаа хэлсэн юм.