Олны үг ортой эсэхийг шалгалаа

Олны үг ортой эсэхийг шалгалаа

Ганц нүдтэй гавлын яс олдсон тухай мэдээлэл сүүлийн өдрүүдэд сошиол орчинд тарсан билээ. Тодруулбал, “Уг гавлын яс нь Монголын Нууц товчоонд гардаг духан дээрээ ганц нүдэт Дуба сохрын гавлын яс байж болзошгүй бөгөөд 2016 онд Хэнтий аймгийн Биндэр сумын Баянгол багаас хиргисүүр тонох үед олдож, Америк жуулчинд зарагдаад, хил дээр хураагдсан”  гэсэн мэдээлэл гарсан юм.

Энэхүү мэдээллийн үнэн эсэхийг бид холбогдох эх сурвалжуудаас нь тодруулахад үгүйсгэлээ.

Тухайлбал,  Археологийн Үндэсний хүрээлэнгийн эрдэмтний нарийн бичгийн дарга Н.Эрдэнэ-Очир энэ талаар хэлэхдээ “Одоогоор энэ мэдээлэл нотлогдоогүй, худлаа мэдээлэл байх 90 хувийн магадлалтай”гэлээ.

Мөн Хэнтий аймгийн музейн эрдэм шинжилгээний ажилтан Л.Бүрэнтөгс “Одоогоор манай байгууллагын малтлага, судалгаагаар тийм зүйл илрээгүй, сошиолд явж буй зургийг харахад фотошоп байж магадгүй гэсэн хар төр харж байгаа” хэмээн мэдэгдсэн юм. 

Ямартай ч  холбогдох албаны хүмүүс сошиолд түгээд буй дээрх мэдээллийг үгүйсгэлээ.

Энэ зургийг харахад жирийн иргэдийн хувьд үнэмшилтэй мэт харагдаж байгаа хэдий ч шинжлэх ухааны үүднээс авч хүний гавлын ясны бүтэц харилцан адилгүй байдаг бөгөөд энэ нь хүний амьдралын түүхэн хөгжил, амьдарч буй экологийн орчин нөхцөл, газар зүйн онцлог, тухайн улс үндэстний ёс заншил, хэрэглэж байгаа хоол хүнсний зүйл, улс орны хөгжил дэвшилтэй холбоотой байж болохыг харуулж магадгүй байгаа юм.

Н.АНУ