“Эко” цахилгаан автобус туршилтаар явж эхэллээ

“Эко” цахилгаан автобус туршилтаар явж эхэллээ

Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-аас “Эко” цахилгаан автобусыг өнөөдрөөс хотын төвийн чиглэлүүдэд туршилтаар явуулж эхэллээ. Монгол инженерүүд монгол стандартад нийцүүлж техникийн туршилтыг хийсэн уг автобус нь 36 хүний суудалтай, 12 метрийн урт хэмжээтэй юм байна.

Эдгээр туршилтын автобуснууд нь дулаан оронд ашиглагдаж байсан учраас манай орны уур амьсгалд таарахгүй, тосны асуудал үүсч байсан талаар мэргэжилтнүүд хэлж байсан ч үүнийг шийдвэрлэж чаджээ. Автобуснуудыг зориулалтын цэгээс 8-15 минутанд бүрэн цэнэглэх боломжтой бөгөөд цэнэг нь -50-аас +60 градуст өндөр хүчдэлээ хадгалах чадалтай аж. Уг цахилгаан автобус нь дулааны улиралд 200 километр явах чадалтай бөгөөд гурван сарын хугацаанд туршин үнэлгээ өгөх юм байна.

Б.САРАНГЭРЭЛ




“BONUS BOOST” BSB-д

10 цагийн өмнө