Согтуу жолооч осол гаргаж, гурван хүүхэд гэмтжээ

Согтуу жолооч осол гаргаж, гурван хүүхэд гэмтжээ

Өчигдөр /2020.01.21/ Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 323 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 267-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 9 хүн гэмтэж бэртсэн байна.

Тухайлбал, Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн замд Toyota Prius маркийн автомашины жолооч А нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон Honda Civic маркийн автомашин, Daewoo маркийн автобустай мөргөлдөж, жолооч 29 настай, эмэгтэй, А,  04-08 насны 3 хүүхэд гэмтсэн байна.